Илүү ихийг манай сайтаас

Улаан лоолийн сүмс

Улаан лоолийн сүмс Хэвлэ

Орц :

- 2 ш дунд зэргийн улаан лооль
- 1/2 - 3/4 аяга хөөлгөгчтэй гурил
- 3/4 – 1 аяга сүү эсвэл халуун ус
- давс болон перц
-  1/4 – 1/2 аяга ургамлын тос эсвэл оливийн тос

 

Алхам - Хийх арга

1. Хайруулын тавгаа дунд зэргийн галаар урьдчилан халаана.
2. Улаан лоолио шоо дөрвөлжин хэмжээтэй хэрчинэ.
3. Хайруулын тавгандаа тосоо хийгээд тосоо халаана.
4. Дээрээс нь гурилаа хийгээд өтгөртөл нь маш удаан зөөлөн хутгана.
5. Дээрээс нь улаан лоолио хийгээд сүмс нь ялгаран өтгөртөл нь зөөлөн хутгана. Одоо бага зэрэг галаа багасгана.
   Хэрэв шинэхэн улаан лооль ашиглаж байгаа бол зөөлөн гал дээр 10-15 минут зөөлөн болтол нь чанана.
   Хэрэв лаазалсан улаан лооль ашиглаж байгаа бол зөвхөн сүмс болтол нь халаах хэрэгтэй.
6. Бөөгнөрсөн хэсгийг нь арилтал нь зөөлөн хутгана.
7. Ингээд сүмс бэлэн боллоо. Галаа унтраана. Бэлэн болсон сүмсээ шпаггети болон өөр хоолон дээр хачир нэмж өгөөрэй.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk