Илүү ихийг манай сайтаас

“Петровис” компанийн нефтийн агуулахад гал гарч, онц ноцтой байдал үүсэх дөхжээ

“Петровис” компанийн нефтийн агуулахад гал гарч, онц ноцтой байдал үүсэх дөхжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу Толгойтод “Петровис трейдинг” компанийн нефтийн агуулах байдаг. Энэ агуулахад тус бүр нь 2000 кубметр шатахууны багтаамжтай 20 шахам резервуар /нөөцийн сав/ байдаг. Харин энэ газар өнөө өглөө гал гарч онц ноцтой байдал үүсэх дөхжээ. 

Өглөөний 08.34 цагт Нийслэлийн Онцгой байдлын ангид “толгойтод өвс шатаж байна” гэсэн дуудлагыг өгсөн байна. Дуудлага авсан даруйдаа СХД-ийн 26-р гал унтраах ангийнхан 08.39 цагт гал гарсан объектод оччээ. Ингэхэд өвс биш харин “Петровис” компанийн нефтийн агуулахын нөөцийн савны дээд хэсэгт гал гарч байжээ.

Нөхцөл байдал тун аюултай байсан тул Аврах, гал унтраах ангийн 10, 14, 28, 26, 30 дугаар ангиуд тус тус газар дээр очиж ажиллажээ. Улмаар галыг ус, хөөс ашиглаж 08.55 цаг гэхэд газар авахуулалгүй унтрааж чадсан байна.

Search site

Contact

Admin Oogii www.ZaLuuS.Tk
www.zaluus.tk